ХҮМҮҮНЛЭГИЙН СУРГУУЛЬ
ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН СУРГУУЛЬ
ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛЬ
ХҮМҮҮНЛЭГИЙН СУРГУУЛЬ
ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН СУРГУУЛЬ
ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛЬ
Европын холбооны ERASMUS+ MONGWBL төслийг ОТИС-ийн санаачилгаар Европын 4 дээд боловсролын байгууллага ( Герман, Франц, Румын, Грек) болон Монгол улсын 5 их сургууль ( СЭЗИС, ХААИС, Отгонтэнгэр Их Сургууль, СУИС, МУИС-ийн Дорнод аймаг дахь сургууль )-аас бүрдсэн төслийн баг хэрэгжүүлж байна.
ОТИС нь Ажлын Байранд Суурилсан Сургалтыг Бизнесийн удирдлага, Нягтлан бодох бүртгэл, Банк, Санхүү, Аялал жуулчлал, Нягтлан бодох бүртгэл хөтөлбөрт амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд 2023-2024 оны хичээлийн жилээс бусад хөтөлбөрүүдэд хэрэгжүүлэх боломжтой болсон.
Бизнесийн удирдлага, Нягтлан бодох бүртгэл, Банк, Санхүү хөтөлбөрөөр АБСС хэрэгжүүлэхдээ Голомт болон Төрийн банктай хамтран ажилласан бол 2023-2024 оны хичээлийн жилээс Худалдаа Хөгжлийн Банк, Жи Эс Би Капитал ББСБ, Нэт Капитал ББСБ-уудтай хамтын хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна.
Аялал жуулчлалын хөтөлбөрөөр аялал жуулчлалын тэргүүлэх тур оператор, зочид буудалуудтай хамтран ажиллаж байна.
Хөтөлбөр хэрэгжих 1.5 жилийн хугацаанд 49 оюутан тус хөтөлбөрт одоогоор хамрагдаад байна. Хөтөлбөрт хамрагдан төгссөн оюутнууд бүгд 100% ажлын байрны урилга хүлээн авсан.
2023-2024 оны хичээлийн жилээс хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажил олгогчидтой хамтран тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Европын улсуудад 50 гаруй жилийн турш туршигдсан шилдэг арга туршлагыг өөртөө шингээсэн тус хөтөлбөр нь шинэ үеийн оюутан залуусын хүсэл сонирхолд нийцсэн хөтөлбөр бөгөөд хөтөлбөрт тусгагдсан мэдлэгийг амьдрал дээр туршин хэрэгжүүлэх боломж олгож, өөрийгөө хөгжүүлэх, хүрээллээ тэлэх, туршлага хуримтлуулах, санхүүгийн хувьд дэмжлэг болдог зэрэг олон давуу талтай хөтөлбөр юм. Товчхондоо та өөрийгөө Хөгжүүлнэ + Цалинтай.
6 сарын хугацаанд АБСС-д хамрагдан өөрийгөө хөгжүүлэх боломжтой. 3-р түвшний суралцагч нь 3 сарын хугацаанд илүү уян хатан хөтөлбөрт хамрагдах боломж бий.